Олборлох салбар дахь авлигын эрсдлийг бууруулах судалгааны дүнг танилцуулав

A- A A+
Олборлох салбар дахь авлигын эрсдлийг бууруулах судалгааны дүнг танилцуулав

Авлигатай тэмцэх газраас Уул уурхайн яам, Ашигт малтмалын газартай хамтран хувийн хэвшил дэх авлигын нөхцөл байдал, бодит туршлага, шалтгаан, нөхцөлийн талаар илүү нарийвчилсан, тодорхой мэдээлэл авах чиглэлээр бизнесийн зарим салбарт явуулсан судалгааны дүн болон НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн захиалгаар хийсэн “Олборлох салбар дахь авлигын эрсдлийг бууруулах судалгааны төсөл”-ийн талаарх мэдээллийг танилцуулах уулзалтыг зохион байгуулав.

Азийн сангаас явуулж буй “Бизнесийн орчин дахь авлигын нөхцөл байдлын судалгаа”-гаар авлигын талаарх иргэд, бизнес эрхлэгчдийн ойлголт, төсөөлөл, хандлагыг тодорхойлж, олон нийтийн мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх зорилготой бол “IRIM” хүрээлэнгийн хийсэн судалгаа нь олборлох салбар дахь авлигын эрсдлийг бууруулахад чиглэж байна.

Авлигатай тэмцэх газраас уул уурхайн салбарыг авлигаас урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх үйл ажиллагааны чиглэлээр дээрх судалгааны дүнг тус салбарын албан хаагчид болон хувийн хэвшил, иргэний нийгэм, шийдвэр гаргагчдын түвшинд үе шатттайгаар танилцуулж, судалгааны дүнгийн мөрөөр зохих арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр ажиллаж байна.