“Шударга нийгмийн төлөө хамтдаа” ээлжит сургалтад МУИС-ийн Хууль зүйн сургуулийн оюутнууд хамрагдав

A- A A+
“Шударга нийгмийн төлөө хамтдаа” ээлжит сургалтад МУИС-ийн Хууль зүйн сургуулийн оюутнууд хамрагдав

Авлигатай тэмцэх газраас уламжлал болгон зохион байгуулдаг “Шударга нийгмийн төлөө хамтдаа” ээлжит сургалтад МУИС-ийн Хууль зүйн сургуулийн 2 дугаар курсийн оюутнууд оролцлоо. 

Энэхүү сургалтын хөтөлбөр нь авлигын ойлголт, шалтгаан, хор хөнөөлийг тайлбарлан таниулахаас гадна авлигын эсрэг хууль тогтоомж, Авлигатай тэмцэх газрын үйл ажиллагаатай танилцдаг онцлогтой. “Шударга нийгмийн төлөө хамтдаа” сургалт нь сонирхсон хүмүүст нээлттэй бөгөөд хамрагдах сонирхолтой анги, хамт олон, хүүхэд залуус, шинээр томилогдсон төрийн албан хаагчид Авлигатай тэмцэх газрын 70112467 дугаарын утсаар холбогдож, дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой.