Бүсчилсэн сургалт зохион байгууллаа

A- A A+
Бүсчилсэн сургалт зохион байгууллаа

Авлигатай тэмцэх газар, Цагдаагийн Ерөнхий газрын удирдлагуудын баталсан удирдамжийн дагуу Цагдаагийн Ерөнхий газар, “Дэлхийн зөн-Монгол” олон улсын байгууллага, Монголын Сурагчдын холбооны “School police” төвтэй хамтран “Хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх сургагч багшийг мэргэшүүлэх нь” сэдэвт бүсчилсэн Говийн бүсийн сургалтыг 2016 оны 03 дугаар сарын 22-ноос 25-ны өдрүүдэд Дорноговь аймгийн Төрийн захиргааны ордны их танхим болон Цагдаагийн газрын сургалтын танхимд зохион байгууллаа.

Сургалтанд Дундговь, Дорнод, Говьсүмбэр, Дорноговь, Өмнөговь, Хэнтий, Сүхбаатар аймгуудийн Засаг даргын Тамгын газрын хуулийн хэлтсийн мэргэжилтэн, Боловсролын газрын мэргэжилтэн, Цагдаагийн байгууллагын олон нийттэй харилцах мэргэжилтэн, хүүхдийн байцаагч нар, нийт 39 хүн хамрагдсан бөгөөд оролцогчид нь аймгийн хэмжээнд гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, илрүүлэх, энэ чиглэлд хамтран ажиллах болон хүүхэд, өсвөр үеийг шударга ёсонд сургах дадал олгоход хамтарсан багаар ажиллах анхны мэргэшүүлсэн чадавхжуулах сургалтыг зохион байгуулснаараа онцлогтой. 

АТГ-ын ахлах ажилтан Л.Батбаяр, ажилтан Д.Балдандорж нар нийт оролцогчдын дунд “Авлига ба ашиг сонирхлын зөрчлийн талаар хэлэлцье” сэдэвтэй хүүхэд, өсвөр үеийг шударга ёсонд сургах дадал олгоход чиглэсэн сургалтыг зохион байгуулсан бөгөөд энэхүү сургалтаар хамтарсан багийн гишүүдэд шинэлэг мэдээ, мэдээллийг өгөхийн зэрэгцээ гарын авлага, тараах материалаар бүрэн ханган цаашид үйл ажиллагаа хэрхэн уялдуулан багийн зохион байгуулалтаар ажиллах төлөвлөгөө боловсруулан ажиллуулсан нь харьяа нутаг дэвсгэртээ бие даан сургалтыг зохион байгуулах ур чадвар, дадал эзэмшүүлсэн гэж дүгнэж байна.