“Панамын баримтууд”-ын талаарх багц мэдээлэл /үргэлжлэл/

A- A A+
“Панамын баримтууд”-ын талаарх багц мэдээлэл /үргэлжлэл/

Панамын баримтууд хэнд ашигтай вэ?

АНУ-ын Гадаадад хээл хахууль өгөхтэй тэмцэх тухай хуулийн хэрэгжилтийн талаарх мэдээлэл өгдөг цахим хуудас (FCPA Blog). Ихэнх хүмүүсийн хувьд гадаадад компанитай байх явдал хууль бус биш юм. “Уолт Дисней” газар худалдан авахын тулд нууц компани ашиглан Орландогийн орчмын газрыг худалдан авсан. Микки Маусын сургаар газрын үнэ өсөхөөс сэрэмжилсэн нь тэр юм. Тэгэхдээ үндэсний баялгийг хулгайлах, мөнгө, хөрөнгөө нуух, татвараас зайлсхийх, мөнгө угаах явдал нь гэмт хэрэг. Үндэсний удирдагч, улс төрчдийн хувьд нууц оффшор компани ашиглан нууцаар гэрээ, хэлцэл хийх нь ашиг сонирхлын зөрчилд орох явдал юм.

Вашингтонд төвтэй Oлон улсын Эрэн сурвалжлах сэтгүүлчдийн консорциум “Моссак Фонсека” гэх хуулийн компанийн 10 сая гаруй бичлэг бүхий нууц 200 мянган оффшор компанийн тухай баримтуудыг нийтэлж эхэлсэн. Нэрээ нууцалсан илчлэгч эдгээр баримтуудын төлөө тэрээр ямар нэгэн хохирол төлүүлэх, шан харамж шаардаагүй, зөвхөн өөрийгөө илчлэгдэхээс хамгаалахыг хүссэн байна.

“Панамын баримтууд” нийтлэгдсэнээр хэнд ашигтай вэ? Үүнийг олж мэдэхийг оролдъё. 

Украины Ерөнхийлөгчөөр Петр Порошенко 2014 онд сонгогдохдоо ашиг сонирхлын зөрчилд орохоос урьдчилан сэргийлж тэрээр асар том чихрийн бизнесээ зарна хэмээн амласан билээ. Панамын баримтуудаас харахад Порошенко бизнесээ хадгалж үлдэхийн тулд нууц БВИ компани байгуулжээ. Энэхүү үйлдэл нь түүнд Украины татвар хэлбэрээр сая сая ам.долларыг хадгалж авч үлдэх боломжийг олгосон байна. Прокурорууд энэ асуудлыг шалгаж байхад сөрөг хүчнийхэн түүнийг огцрохыг шаардаж байна. 

Исландад Ерөнхий сайд нь огцорлоо. Ерөнхий сайд Сигмундуо Давид Гунлаугсон болон түүний эхнэр Винтрис оффшор компаниар дамжуулан Исландын Ландсбанк, Кауптинг банк болон Глитнир банкны 3.6 сая еврогийн үнэ бүхий хувьцааг эзэмшдэг байжээ. Улмаар 2008 оны санхүүгийн хямралын үеэр эдгээр банкууд дампуурсныг төрийн мэдэлд авсан юм. Гэтэл Гунлаугсон улс төрд орж, Засгийн газрыг тэргүүлэх болсон ч гэсэн оффшор компанитай холбоотой талаар мэдүүлээгүйгээс гадна гадаадын компаниудад Исландын компанид өртэй байх нөхцөлд тухайн гадаадын компанийн зээлдэгчээсээ авч буй мөнгөн дүнд ногдуулдаг байсан 39 хувийн татварыг хүчингүй болгосон байна. Энэ нь ашиг сонирхлын зөрчил илт байгааг харуулсан төдийгүй Исланд Улсад түүнийг эсэргүүцэгчдийн жагсаалд 10 мянга гаруй хүн оролцсон байна. Энэ нь үүргээ биелүүлэв. Харин Панамын баримтуудад дурдагдсан БНХАУ, ОХУ, Аргентин зэрэг бусад улсын удирдлагын талаарх мэдээллүүдийг эдгээр улсад эсэргүүцэх болов уу?

Маш их өртэй хувь хүн, компани, зарим тохиолдолд улс орнууд дампуурлаа зарладаг, эсхүл зээлдүүлэгидтэй тохиролцохыг оролддог. Энэ үйл явцын нэг хэсэг бол бүх хөрөнгөө дэлгэдэг явдал юм. “Моссак Фонсека” компанийн үйлчлүүлэгчид нууц оффшор компани ашиглан шүүх, зээлдүүлэгчдээс хөрөнгөө нуух явдал байв уу?

Грекийн Ерөнхий сайд асан Антонис Самарасын туслах, улс төрч Старвос Параставроугийн нэр Панамын баримтуудад гарсан байна. Грек Улсад Европын холбоо, Олон улсын валютын сан болон Европын Төв банкнаас туслалцаа үзүүлэх гэрээ, хэлцлийн үед Параставроу улсаа төлөөлөн голлон оролцож байсан аж. Панамын баримтуудаас харахад Параставроу нь Панамын хоёр сангийн нэгний удирдах зөвлөлийн гишүүн, нөгөөхөд нь удирдах зөвлөлийн орлогч даргын алба хашдаг аж. Тэрээр эдгээр сангаас ямар нэгэн шагнал урамшуулал авч байгаагүй, мөн ямар нэгэн хувь эзэмшдэггүй гэжээ. 

Татвараас зайлсхийсэн байж болзошгүй гэж үзэн Австралийн байгууллагуудаас Панамын баримтуудад дурдагдсан 800 гаруй иргэнийг шалгаж байгаа гэнэ. 

Татвараас зайлсхийсэн байж болзошгүй тул Канад Улсын Сангийн сайд татварын байгууллагыг Панамын баримтуудыг сайтар шалгахыг үүрэг өгсөн байна.

Түүнчлэн Франц, Шинэ Зеланд, Австри, Швед, Голланд зэрэг улсын тодорхой байгууллагууд татвараас зайлсхийсэн явдлыг илрүүлэх зорилгоор Панамын баримтуудыг шалгахаар болжээ.

Панамын баримтууд нь 40 гаруй жилийн хугацаатай 21 нутаг дэвсгэрийг хамарсан 210.000 компанитай холбоотой 2.6 терабайт бичиг баримт аж. Панамын баримтууд нь өөрийн нутаг дэвсгэр дээр төдийгүй гадаад улсын нутаг дэвсгэр дээр үйлдэгдсэн хээл хахууль, мөнгө угаах, татвараас зайлсхийх гэх мэт хэргийг илрүүлэхэд гарцаагүй тус болох нь тодорхой юм.

Өнгөрсөн жил Австралид төвтэй “ВЭйчП Билитон” нь АНУ-ын талд 2008 оны зуны Бээжингийн олимпийн үеэр гадаадын төрийн албан тушаалтнуудыг зочдын хэмжээнд оролцох үеэр ивээн тэтгэсэн асуудалд буруутгагдсан 25 сая ам.долларын торгууль төлсөн юм. Тус компани нь Виржини Арлуудад бүртгэлтэй 19 компанитай холбоотой болох нь Панамын баримтуудаас харагдаж байна. Үүнээс 2 компанийг онцгой эрсдэлтэй гэжээ. Учир нь асар өндөр дүнтэй санхүүгийн гүйлгээ хийгддэг байсан байна.

2015 оны дундуур “Транспэрэнси интернэшнл-АНУ”, “Дэлхийн гэрч”, “Нээлттэй хэлцлийн холбоо”, “Хүүхдийг аваръя” гэх мэт 107 төрийн бус байгууллагууд төрийн худалдан авалтын ажиллагаанд компани нэрээ нууцлах явдлыг зогсоох талаарх саналыг Дэлхийн банкинд хүргүүлж байсан нь тохиолдлын зүйл бус байжээ. Төрийн бус байгууллагуудын зөв байсан нь Панамын баримтуудаас харагдаж байна. Оффшор компаниудыг зүгээр нэг ашигладаггүй бололтой. Мөнгө угаагч, хар тамхины наймаа эрхлэгч, авлигад автсан албан тушаалтнууд зэрэг гэмт хэрэгтнүүдэд оффшор компани ашиглан дэлхийн санхүүгийн системд нэвтрэх явдал хялбар бололтой. Эдгээрийг таслан зогсоох цаг нь болсон хэмээн “Транспэрэнси интернэшнл-АНУ”-ын ажилтан Шрути Шах мэдэгдэв.

Эх сурвалж

АНУ-ын Төрийн департамент Панамын баримтуудыг нийтэд мэдээлсэн явдалд ямар нэгэн хамаарал байхгүй хэмээн мэдэгдэж байна 

“Моссак Фонсека” гэх Панамын компанийн архивын баримтууд олон нийтэд ил болсон асуудалд АНУ-ын Төрийн департамент хамааралгүй гэжээ. “Эдгээр баримтуудыг олон нийтэд дэлгэсэн явдалд биднийг холбож байгааг эсэргүүцэж байна. АНУ-ын Засгийн газраас эдгээр баримтуудад тайлбар өгөхгүй” хэмээн Марк Тонер мэдэгдсэн байна. 

Санхүүч Жорж Сорос болон АНУ-ын Хөгжлийн агентлагийг эдгээр баримтыг олон нийтэд дэлгэсэн хэмээн интернетийн Викилекс мэдэгдсэн юм.

Эх сурвалж

БНХАУ-ын Коммунист намын 8 томоохон албан тушаалтнууд оффшор компанитайг Панамын баримтуудаас харж болно

Гардиан сонин. БНХАУ-ын удирдагчийн ач охин өсвөр насандаа Виржиний арлуудад бүртгэлтэй хоёр оффшор компанийн цорын ганц хувь эзэмшигч байсан нь Панамын баримтуудаас харагдаж байна. Жасмин Лиг Стэнфордод суралцаж байх үед буюу 2010 онд хоёр компанийг нэр дээр нь бүртгэсэн байна. Түүний өвөг эцэг Жиа Цинь Лин нь тухайн үед хятадын Коммунист намын 4 дэх том албан тушаалтан байсан аж. 

Ши Жинпин болон Улс төрийн товчооны байнгын хорооны гишүүн Цанг Гаоли нарын хүргэд мөн оффшор компани ашигладаг байна. Түүнчлэн Тьянмины талбайд болсон жагсаал, цуглааныг нугачин дарсан Ли Пины охин, Гу Кайлай, авлига, албан тушаалын хэрэгт холбогдон хоригдсон Улс төрийн товчооны гишүүн Бо Шилайны эхнэр гэх мэт Хятадын томоохон улс төрийн хүрээнийхэн оффшор компани ашигладаг байжээ. 

БНХАУ болон Гонконг нь “Моссак Фонсека” компанийн бизнесийн үйл ажиллагааны томоохон хэсэг аж. Эдгээрээс үүсэлтэй татан буугдсан болон одоо үйл ажиллагаа явуулж буй 40 мянган компани холбоотой байна. “Моссак Фонсека” компани 2015 онд БНХАУ болон Гонконгийн гаралтай 10 гаруй компанид үйлчилгээ үзүүлсэн байна. “Моссак Фонсека” компани Хятадын 8 томоохон хотод салбаруудтай аж. 

Эх сурвалж

Хятадын төрөөс Панамын баримтуудын талаар үндэсний хэвлэлүүдэд гаргахыг хориглосон байна

БНХАУ. БНХАУ-ын Гадаад харилцааны яамны хэвлэлийн төлөөлөгч Хун Лэй Панамын баримтуудад Хятадын удирдлагуудын холбоотой эсэх талаар ямар нэгэн тайлбар өгөхөөс татгалзав. 
Хятадын интернэтийн хайлтын системуудад “Панама” гэсэн өгөгдөл өгөхөд төрөл бүрийн нийтлэл гарч ирж байгаа ч зааж буй линкууд нь нээгдэхгүй, эсхүл спортын одуудтай холбоотой нийтлэл рүү орж байна. Хятадын томоохон хайлтын систем болох Байду (Baidu)-д оффшор компаниудтай холбоотой мэдээлэл хайхаар өгөгдөл өгөхөөр хаалт хийсэн бөгөөд “Хайлтын үр дүн хууль эрх зүйд нийцэхгүй байна. Өөр өгөгдөл өгнө үү” гэсэн бичиг гарч байгаа аж.

Эх сурвалж