“Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн 7 албан тушаалтанд хариуцлага тооцуулах шаардлагатай

A- A A+
“Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн 7 албан тушаалтанд хариуцлага тооцуулах шаардлагатай

  Авлигатай тэмцэх газар 2016 онд хийх төлөвлөгөөт хяналт шалгалтын хүрээнд “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн мэдүүлэг гаргагч албан тушаалтнуудын хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг шалгав.

  Шалгалтаар 7 албан тушаалтныг өөрийн болон гэр бүлийн гишүүдийнхээ хөрөнгийг мэдүүлээгүй, хөрөнгө, орлогодоо орсон их хэмжээний өөрчлөлтийг хуульд заасан хугацаанд бүртгүүлээгүй, хамаарал бүхий этгээд болох төрсөн ах, дүүтэйгээ холбоотой тушаал шийдвэр гаргасан, аж ахуйн үйл ажиллагаа эрхлэхтэй холбогдсон хориглолтыг зөрчсөнийг тогтоож Авлигын эсрэг хууль болон Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд заасан цалингийн хэмжээг бууруулах болон албан тушаал бууруулах хариуцлагыг тооцуулахаар “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн дарга Л.Пүрэвбаатарт албан бичиг хүргүүллээ.