Мөрдөн байцаагчийн мэдэгдлийн мөрөөр арга хэмжээ авч ажилласнаа мэдээлэв

A- A A+
Мөрдөн байцаагчийн мэдэгдлийн мөрөөр арга хэмжээ авч ажилласнаа мэдээлэв

Авлигатай тэмцэх газрын мөрдөн байцаагч нараас Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 190 дүгээр зүйлд зааснаар гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулах арга хэмжээ авахуулахаар Нийслэлийн Боловсролын газрын дарга Ц.Отгонбагана, Замын цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Ү.Зоригтбаатар, Өмнөговь аймгийн Улсын бүртгэл, статистикийн газрын дарга Ч.Энхмөнх, Монголын Оюутны холбооны ерөнхийлөгч Ч.Удаанжаргал, нийслэлийн Баянгол дүүргийн Засаг дарга Д.Оросоо нарт мөрдөн байцаагчийн мэдэгдэл бичсэн байна. 

Мэдэгдлийг хүлээн авсан албан тушаалтан нь Эрүүгийн байцаан шийтгэх хууль болон Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуулийн дагуу тухайн гэмт хэргийн шалтгаан, нөхцөлийг арилгах талаар тодорхой арга хэмжээ авч, хариуг нэг сарын хугацаанд өгөх үүрэгтэй байдаг юм. 

Нийслэлийн Боловсролын газраас багшийн ёс зүйн зөрчил гаргасан өргөдөл, гомдлыг хэлэлцэж, зөрчил гаргасан ажилтанд хариуцлага тооцон ажиллаж байгаагаа мэдэгдлээ. Улаанбаатар хотын Цагдаагийн газраас мөрдөн байцаагчийн мэдэгдлийн мөрөөр хэлтэс, тасгийн дарга, ахлах зохицуулагч нарын сахилга хариуцлагыг дээшлүүлэх чиглэлээр дотоод хяналтыг нэмэгдүүлж, хууль эрх зүй, ёс зүйн болон сэтгэл зүйн сургалтуудыг зохион байгуулсан талаар хариу ирүүлэв.