Авлигын эсрэг сургалтад 612 хүнийг хамруулав

A- A A+
Авлигын эсрэг сургалтад 612 хүнийг хамруулав

Авлигатай тэмцэх газар авлигын эсрэг хууль тогтоомжийг таниулах, олон нийтийг соён гэгээрүүлэх чиглэлээр өнгөрсөн долоо хоногт 612 хүнийг сургалтад хамруулав. 

“Барилгын салбарт авлигын эсрэг хууль тогтоомжийг таниулах нь”, “Ёс зүй ба ашиг сонирхлын зөрчил”, “Мэдэгдэл тайлбар гаргах, өөрт ногдуулсан сахилгын шийтгэлийг өөрийн зардлаар хүргэх арга хэмжээний журам”-ын тухай”, “Ашиг сонирхлын зөрчлийн тухай ойлголт, мэдэгдэл гаргахад анхаарах асуудал”, “Авлигын эсрэг хууль тогтоомжийг хэрэгжүүлэхэд анхаарах асуудал”, “Авлигын эсрэг хууль тогтоомжийг таниулах нь”, “Ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх нь” зэрэг сэдвээр зохион байгуулсан сургалтад барилгын салбарын 40 мэргэжилтэн, Хүүхдийн төлөө үндэсний газрын 20 ажилтан, Сангийн яамны 125 албан хаагч, тендерт оролцдог иргэний нийгмийн байгууллагын 45 хүн, нийслэлийн Баянгол дүүргийн Засаг даргын харьяа газар, хэлтсийн удирдах 17 албан тушаалтан, 1 дүгээр сургуулийн 6а ангийн 50 сурагч, УБ дулааны сүлжээ ТӨХК-ийн 270 ажилтан, ЦЕГ-ын Олон нийт Цагдаагийн хамтын ажиллагааны төвийн 45 албан хаагч оролцсон байна.