Авлигатай тэмцэх газар Замын-Үүд дэх Гаалийн газарт ажиллалаа

A- A A+
Авлигатай тэмцэх газар Замын-Үүд дэх Гаалийн газарт ажиллалаа

Авлигатай тэмцэх газрын ажлын хэсэг 2016 оны 4 дүгээр сарын 4-9-ний өдрүүдэд Гааль, татварын ерөнхий газрын Замын-Үүд дэх гаалийн газарт ажиллалаа. 

Тус газрын Мөрдөн шалгах хэлтсээс 2016 оны 3 дугаар сарын 30-ны өдөр Гааль, татварын ерөнхий газрын нэр бүхий гаалийн улсын болон ахлах байцаагч нар албан үүргээ гүйцэтгэх явцдаа бусдаас хээл хахууль авч байхад нь баривчлан саатуулж, улмаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268, 269 дүгээр зүйлд зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн, холбогдох байцаан шийтгэх ажиллагааг явуулсан юм. 

Үүний дагуу Гааль, татварын ерөнхий газартай хамтран тухайн салбарын хэмжээнд төрийн албаны болон байгууллагын ёс зүйн дүрмийг чандлан сахиж ажиллах, авлигын нийгмийн хор аюулыг гаалийн улсын байцаагч нарт ухуулан таниулах, авлигыг үл тэвчих ёс суртахуун төлөвшүүлэх, авлигын шалтгаан, нөхцөлийг илрүүлэн тогтоох, үр дагаврыг нь арилгахад чиглэсэн урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа нь энэ юм. 

Авлигатай тэмцэх газрын ажлын хэсэг дараагийн удаад Дорнод аймаг дахь Гаалийн газар, салбар хороодод ажиллахаар төлөвлөж байна.