Замын-Үүд дэх Гаалийн газрын даргын баталсан тушаал, шийдвэрүүдтэй танилцав

A- A A+
Замын-Үүд дэх Гаалийн газрын даргын баталсан тушаал, шийдвэрүүдтэй танилцав

Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтэс, Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн аижлтнууд оролцсон ажлын хэсэг Замын-Үүд дэх Гаалийн газарт ажиллах явцдаа нийт 123 албан тушаалтанд авлигын эсрэг хууль тогтоомжийг таниулах сургалтыг зохион байгуулав. 

Замын-Үүд дэх Гаалийн газрын дарга, албадын дарга, чиглэл хариуцсан ахлах болон гаалийн улсын байцаагчдад гаалийн байгууллагатай холбоотой эрсдэлтэй нөхцөл байдлын судалгааны дүн, авлигаас урьдчилан сэргийлэхэд удирдах ажилтны хуулиар хүлээсэн үүрэг, анхаарах асуудал, ил тод байдлыг хангах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, авлига, албан тушаалын гэмт хэргийн ойлголт, шалтгаан, хор хөнөөл зэрэг сэдвээр сургалт хийлээ. Сургалтад оролцогчид “Мэдэгдэл, тайлбарыг хэрхэн гаргах вэ”, “Төрийн албан хаагч биедээ хэдэн төгрөгтэй явбал зохих вэ” зэрэг асуултыг тавьж байв. 

Ажлын хэсэг удирдамжид заасны дагуу Гаалийн ерөнхий газрын даргаас баталсан тушаал, шийдвэр, Замын-Үүд дэх Гаалийн газрын даргын баталсан тушаал, шийдвэр, боловсон хүчнийг сэлгэн ажиллуулахтай холбоотой томилгоо, түүний судалгаа, цалин хөлс болон урамшуулалтай холбоотой асуудал, Замын-Үүд дэх Гаалийн газарт баримтлах, дагаж мөрдөх үнийн судалгаа, мэргэжлийн болон ёс зүйн алдаа, зөрчил гаргасан албан хаагчдад ногдуулсан сахилгын шийтгэлийн талаарх судалгаа, гаалийн хяналтын бүсүүдэд ажиллах гаалийн улсын байцаагчдын хуваарь, татвар хураамжийн орлогын 7 хоног, улирлын мэдээ, гаалийн байцаагчид холбогдох өргөдөл, гомдлын мэдээлэл зэрэг танилцжээ. 

Түүнчлэн Замын-Үүд дэх Гаалийн газарт 3 ба түүнээс дээш удаа томилогдсон гаалийн улсын ахлах байцаагч, гаалийн улсын байцаагч, мөн ачаа болон хүн тээврийн үйл ажиллагаа гүйцэтгэж буй жолооч нартай уулзаж ярилцлаа.