Дорнод аймгийн 220 гаруй төрийн албан хаагчийг сургалтад хамруулж байна

A- A A+
Дорнод аймгийн 220 гаруй төрийн албан хаагчийг сургалтад хамруулж байна

Авлигатай тэмцэх газар авлигаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны хүрээнд Дорнод аймгийн Засаг даргын Тамгын газартай хамтран тус аймгийн төрийн албан хаагчдад Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийг таниулах сургалтыг 2016 оны 5 дугаар сарын 4-6-ний өдрүүдэд зохион байгуулж байна. 

Сургалтад аймгийн Засаг даргын дэргэдэх 23 агентлаг, төрийн өмчит аж ахуйн нэгж, Гааль, татварын хэлтэс, Мэргэжлийн хяналтын газар, Цагдаагийн газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба, Шүүхийн шинжилгээний алба, Нэгдүгээр тойргийн Тахарын алба, Иргэний харьяалал шилжилт хөдөлгөөний Зүүн бүс дэх газар, Хэрлэн сумын Засаг даргын Тамгын газар, сургууль, цэцэрлэгийн захирал, эрхлэгч зэрэг 220 гаруй албан тушаалтныг хамруулах юм.