Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын төлөөлөгчидтэй уулзав

A- A A+
Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын төлөөлөгчидтэй уулзав

Авлигатай тэмцэх газрын дэд дарга, эрхэлсэн комиссар Ц.Нямдорж Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын Эдийн засаг, байгаль орчны чиглэлийн үйл ажиллагааны газрын Эдийн засгийн засаглалын албаны дарга Андрей Мунтеан, Эдийн засгийн зөвлөх Роел Жансенс нарын төлөөлөгчдийг өнөөдөр хүлээн авч уулзлаа. 

Төлөөлөгчид Авлигатай тэмцэх газрын хэлтэс, албадын үйл ажиллагаатай танилцаад албан хаагчидтай уулзаж, Монгол Улсад авлигатай тэмцэх байгууллагын чиг үүрэг, онцлог, эрх зүйн орчны талаар ярилцав. Авлигатай тэмцэх байгууллагын зохион байгуулалт, олон улсын эрх зүйн баримт бичгүүд, авлигын эсрэг стратеги, худалдан авах үйл ажиллагаа, улс төрийн намын санхүүжилт, иргэний нийгэм, хувийн хэвшил, хэвлэл мэдээллийн үүрэг оролцоог судалж, Монгол Улсад тулгарсан асуудлууд, боломжуудыг тодорхойлох нь тэдний ажлын гол зорилго ажээ. 

Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын төлөөлөгчид УЕПГ, Цагдаагийн ерөнхий газар, “Транспарэнси Интернашэнл Монголиа”, Монголын бизнес эрхлэгчдийн зөвлөл, Авлигатай тэмцэх газрын дэргэдэх Олон нийтийн зөвлөл, Дэлхийн банк зэрэг байгууллагад ажлын уулзалт хийх юм байна.