БНСУ-ын Авлигатай тэмцэх, иргэний эрхийн комиссоос зохион байгуулсан сургалтад оролцов

A- A A+
БНСУ-ын Авлигатай тэмцэх, иргэний эрхийн комиссоос зохион байгуулсан сургалтад оролцов

БНСУ-ын Авлигатай тэмцэх, иргэний эрхийн комиссоос 2016 оны 5 дугаар сарын 16-25-нд зохион байгуулсан 3 дахь удаагийн сургалтад Монгол Улсын Авлигатай тэмцэх газраас албан хаагчаа оролцуулав.

Сургалтаар “Авлигатай тэмцэх стратеги, авлигыг хэмжих хэмжүүр”, “Шударга ёсны үнэлгээ”, “Байгууллагын авлигатай тэмцэх санаачилгыг үнэлэх”, “Шүгэл үлээх” механизмыг дэмжих нь”, “Төрийн албан хаагчдад авлигын эсрэг сургалт явуулах”, “Авлигаас урьдчилан сэргийлэх механизм буюу хууль батлах үе шатанд нь хяналт тавих, зөвлөгөө өгөх нөлөөллийн үнэлгээ”, “Ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх нь”, “Авлигын гэмт хэргийг мөрдөн шалгах ажиллагаа”, “Хээл хахуулийг эрүүгийн хуульд гэмт хэрэгт тооцох нь”, “Олон улсын хээл хахуультай тэмцэх чиглэлээр гаргаж буй хүчин чармайлт”, “Хөрөнгө нөхөн илрүүлэх, олон улсын хамтын ажиллагаа” зэрэг сэдвээр Авлигатай тэмцэх, иргэний эрхийн комиссын холбогдох албан тушаалтнуудаас гадна Их сургуулийн багш, профессор, прокурорын байгууллага, хуулийн компанийн ажилтнууд хичээл зааж, оролцогчдоос тухайн улс орны нөхцөл байдал, туршлага, хүндрэл бэрхшээлийн талаар харилцан ярилцах хэлбэрээр зохион байгуулсан байна.

Сургалтад оролцсон Бутан, Вьетнам, Камбож, Малайз, Индонези, Иран, Киргиз, Зимбабвэ, Малайзи, Марокко, Чили, Монгол Улсын Авлигатай тэмцэх байгууллагын ажилтнууд өөрсдийн үйл ажиллагаагаа танилцуулж, харилцан туршлагаа солилцжээ.

Сургалтаар яригдсан сэдвүүдийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг ЭНДдарж уншина уу.