“Үндэсний болон салбарын түвшний авлигаас урьдчилан сэргийлэх арга хэмжээний нөлөө” сэдэвт бүс нутгийн зөвлөлгөөнд оролцов

A- A A+
“Үндэсний болон салбарын түвшний авлигаас урьдчилан сэргийлэх арга хэмжээний нөлөө” сэдэвт бүс нутгийн зөвлөлгөөнд оролцов

Эдийн засаг хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын Зүүн Европ, Төв Азийн Авлигын эсрэг сүлжээ, Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага /ЕАБХАБ/-ын Эдийн засаг, байгаль орчны чиглэлийн үйл ажиллагааг хариуцсан зохицуулагчийн газраас 2016 оны 5 дугаар сарын 26-27-ны өдрүүдэд Киргиз Улсад зохион байгуулсан бүс нутгийн мэргэжилтнүүдийн семинарт Монгол Улсын Авлигатай тэмцэх газрын төлөөлөгчид оролцлоо.

Бүс нутгийн мэргэжилтнүүдийн зөвлөлгөөн “Үндэсний түвшний авлигаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ”, “Боловсролын салбарын авлигаас урьдчилан сэргийлэх ажиллагаа”, “Баялаг боловсруулалт, бүтээгдэхүүн үйлдвэрлэлтийн салбар дахь авлигаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ”, “Багийн ажиллагаа” гэсэн үндсэн 4 чиглэлээр үргэлжилсэн байна.

Сургалтаар яригдсан сэдвүүдийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж уншина уу.