Гааль, татварын ерөнхий газарт зөвлөмж, чиглэл өгөв

A- A A+
Гааль, татварын ерөнхий газарт зөвлөмж, чиглэл өгөв

Авлигатай тэмцэх газраас хуульд заасан чиг үүргийн дагуу Гааль, татварын ерөнхий газрын харьяа Сэлэнгэ аймаг дахь Гаалийн газарт Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль, тогтоомжийн хэрэгжилт, тайлан мэдээний үнэн бодит байдлыг хангах зорилгоор холбогдох хяналт шалгалтыг явууллаа.

Хяналт шалгалтаар илэрсэн зөрчил, дутагдлыг арилгах, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх үүргийг хэрэгжүүлэх, зөрчил гаргасан албан тушаалтанд хуулийн дагуу хариуцлага тооцуулах, Гааль, татварын байгууллагын харъяа салбар, нэгжийн эрх бүхий албан тушаалтнуудыг тогтвор суурьшилтай ажиллуулах, тэдэнд арга зүйн зөвлөгөө өгөх, тайлан, мэдээний үнэн бодит байдлыг хангаж ажиллах талаар тус байгууллагад зөвлөмж, чиглэлийг хүргүүлээд байна.