Эрүүгийн 2 хэргийг яллах дүгнэлт үйлдүүлэх саналтай прокурорт шилжүүлэв

A- A A+
Эрүүгийн 2 хэргийг яллах дүгнэлт үйлдүүлэх саналтай прокурорт шилжүүлэв

Авлигатай тэмцэх газар 2016 оны 6 дугаар сарын 27-ноос 7 дугаар сарын 1-ний өдрүүдэд шинээр гэмт хэргийн шинжтэй 5 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 16 гомдол, мэдээллийг шалгаснаас 3 гомдол, мэдээллийг эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн байна. Ажиллагаанд 13 гомдол, мэдээлэл шалгагдаж байна.

Өнгөрсөн долоо хоногт эрүүгийн 59 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас эрүүгийн 2 хэргийг яллах дүгнэлт үйлдүүлэх, 2 хэргийг хэрэгсэхгүй болгох, 1 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх, 3 хэргийг түдгэлзүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлж, одоогоор эрүүгийн 51 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байна.