Гэмт хэргийн шинжтэй 23 гомдол, мэдээллийг шалгав

A- A A+
Гэмт хэргийн шинжтэй 23 гомдол, мэдээллийг шалгав

Авлигатай тэмцэх газар 2016 оны 7 дугаар сарын 25-29-ний өдрүүдэд шинээр гэмт хэргийн шинжтэй 9 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 23 гомдол, мэдээллийг шалгаснаас 3 гомдол, мэдээлэлд эрүүгийн хэрэг үүсгэж, 7 гомдол, мэдээллийг эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн байна. Ажиллагаанд 13 гомдол, мэдээлэл шалгагдаж байна.

Өнгөрсөн долоо хоногт эрүүгийн 48 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас эрүүгийн 4 хэргийг яллах дүгнэлт үйлдүүлэх, 1 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлж, 1 хэргийг нэгтгэн шалгаж, одоогоор эрүүгийн 42 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байна.