Тайландын Авлигын эсрэг хуульд нэмэлт өөрчлөлт оруулсантай холбогдуулан тус улсын томоохон сургуулийн орлогч захирлууд ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ гаргажээ

A- A A+
Тайландын Авлигын эсрэг хуульд нэмэлт өөрчлөлт оруулсантай холбогдуулан тус улсын томоохон сургуулийн орлогч захирлууд ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ гаргажээ

Тайланд улсын нэр хүндтэй “Макидол” их сургуулийн 13 орлогч захирал ажлаасаа чөлөөлөгдсөн нь тус улсын Авлигын эсрэг хороо шинэ хуулийн дагуу тэднээс хөрөнгө, орлогын мэдүүлэг гаргуулж авах шаардлагатай болсонтой холбоотой юм гэнэ.

Эдгээр хүмүүс уг хууль хүчин төгөлдөр болохоос хоёр хоногийн өмнө хүсэлтээ гаргажээ. Авлигын эсрэг хорооны урьдчилан харж байгаагаар, энэ жишгийг даган нилээд олон сургуулийн удирдлага чөлөөлөгдөж магадгүй юм байна.

Ил тод байдлыг нэмэгдүүлэх зорилготой уг ажил нь “Жунта”-гийн цэргийн дэглэмд олон нийтийн дэмжлэг авахад чиглэсэн аж.

Өнгөрсөн 1-р сард зарлагдсан Транспарэнси интернашэнл байгууллагын судалгаагаар Тайланд улс 176 орноос 101-р байр эзэлж, сүүлийн таван жилд хамгийн муу үзүүлэлт гаргасан байна. Транспарэнси байгууллага Тайландын ухарсан шалтгааныг цэргийн дарангуйлал, олон нийтийн хяналтын хараат бус байдал хангалтгүй, эрх зөрчигдөж байгаатай холбон тайлбарлажээ.

Шинэ хуулийн дагуу 84 их сургуулийн 564 захирал хөрөнгө, орлогын мэдүүлгээ гаргаж өгөх үүрэг хүлээнэ гэж тус хорооны дарга Ватчарапол Прасарнражкик мэдээлсэн байна.

Сургуулиуд чөлөөлөгдсөн захирлуудын оронд дараагийн хүн томилогдох хүртэл тэднийг түр ажиллахыг гуйж байгаа юм байна.

Эх сурвалж: http://www.universityworldnews.com/article.php?story=20170413124401580