ОХУ-ын Мөрдөн шалгах хороо өнгөрсөн 2016 онд авлигын 23 мянган эрүүгийн хэрэг үүсгэн шалгажээ

A- A A+
ОХУ-ын Мөрдөн шалгах хороо өнгөрсөн 2016 онд авлигын 23 мянган эрүүгийн хэрэг үүсгэн шалгажээ

Өнгөрсөн онд Холбооны мөрдөн шалгах товчоо 35,000 гомдол, мэдээлэл хүлээн авч, 23,000 хэрэг үүсгэн, шалгасан байна.

Энэ талаар Санкт-Петербург хотод болсон ОХУ, Белорусь, Армени улсын Мөрдөн шалгах хорооны дарга нарын уулзалтын үеэр ОХУ-ын мөрдөн шалгах товчооны дарга Александр Бастрыкин мэдээлжээ.

Тэрээр 13,5 мянган хэргийг эцэслэн шүүхээр шийдвэрлүүлж, түүнээс 57 хэрэг нь зохион байгуулалттай бүлэгтэй, 6 хэрэг нь гэмт бүлэглэлтэй тус тус холбоотой байсан гэж нэмж дурдсан байна.

Эх сурвалж: http://tass.ru/proisshestviya/4215852