Боловсролын байгууллагатай холбоотой гомдол, мэдээлэл буурахгүй байна

A- A A+
Боловсролын байгууллагатай холбоотой гомдол, мэдээлэл  буурахгүй байна

Авлигатай тэмцэх газрын судалгаа шинжилгээний албанаас 2017 оны 5 дугаар сарын 08-12-ны өдрүүдэд 1800-1969 тусгай дугаарт ирүүлсэн гомдол мэдээлэлд дүн шинжилгээ хийв. Энэ хугацаанд нийт 31 өргөдөл, гомдол, мэдээлэл хүлээн авсан байна.

Гомдол, мэдээлэл нь агуулгын хувьд 14 нь ашиг сонирхлын зөрчилтэй гэх, 6 нь төрийн байгууллагын ёс зүй, хүнд суртал, удирдах ажилтны гаргасан шийдвэртэй холбоотой байсан бол гэмт хэргийн шинжтэй 3 гомдол, мэдээлэл ирүүлсэн байх ба харьяаллын бус 8 гомдол, мэдээллийг зохих байгууллагад нь шалгуулахаар шилжүүлсэн байна. Гомдол мэдээллийг салбар, байгууллагаар нь авч үзвэл боловсрол, нутгийн удирдлага, газрын харилцаа, кадастртай холбоотой гомдол, мэдээлэл харьцангуй олон иржээ. Тухайлбал Нийслэлийн 122-р сургууль, 6-р сургууль, Ирээдүй цогцолбор, 35 дугаар сургууль, 22 дугаар сургууль, Дорнод аймгийн 5 дугаар сургууль, 12 дугаар цэцэрлэг, Баянзүрх дүүргийн 129-р цэцэрлэг, Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар сургууль зэрэг боловсролын байгууллагатай холбоотой, Баян-Өлгий, Архангай, Баянхонгор аймгийн Засаг даргын тамгын газрын албан тушаалтан, Увс, Дундговь, Хэнтий аймгийн сумдын төрийн албан хаагчидтай буюу нутгийн удирдлагатай холбоотой, Сонгинохайрхан дүүргийн газрын албаны албан хаагчдын ашиг сонирхлын зөрчил гаргасан гэх газрын харилцаатай холбоотой гомдол мэдээллүүд цөөнгүй ирүүлсэнийг хүлээн авч, хянан шалгаж байна.

Иргэд, олон нийт авлига, ашиг сонирхлын зөрчил, албан тушаалын гэмт хэрэг, төрийн байгууллагын хүнд сурталын талаар санал гомдол, мэдээллийг АТГ-ын 1800-1969 дугаарын утсанд өгч, цаашид энэ төрлийн хууль бус үйлдэл дахин гаргахаас сэрэмжлэхийг хүсч байна.

Гомдол, мэдээллийн тоо, салбар, байгууллагаар


Тоо
Хувь
1Боловсрол
15
48.4
2Нутгийн удирдлага
4
12.9
3Газрын харилцаа, кадастр
3
9.7
4Эрүүл мэнд
2
6.5
5Бусад
2
6.5
6Барилга
1
3.2
7Соёл урлаг, спорт, аялал жуулчлал
1
3.2
8Төрийн худалдан авах ажиллагаа, тендер                              
1
3.2
9Иргэн
1
3.2
10Банк бус санхүүгийн байгууллага
1
3.2
Дүн
31
100.0