ЭРҮҮГИЙН 4 ХЭРГИЙГ ЯЛЛАХ ДҮГНЭЛТ ҮЙЛДҮҮЛЭХЭЭР ПРОКУРОРТ ШИЛЖҮҮЛЭВ

A- A A+
ЭРҮҮГИЙН 4 ХЭРГИЙГ ЯЛЛАХ ДҮГНЭЛТ ҮЙЛДҮҮЛЭХЭЭР ПРОКУРОРТ ШИЛЖҮҮЛЭВ

Авлигатай тэмцэх газраас 2017 оны 06 дугаар сарын 5-9-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 11 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 37 гомдол мэдээллийг шалгав. Үүнээс 1 гомдолд эрүүгийн хэрэг үүсгэж, 6 гомдол, мэдээллийг эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн байна. Ажиллагаанд одоогоор 30 гомдол, мэдээлэл шалгагдаж байна.

Өнгөрсөн долоо хоногт эрүүгийн 42 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас 4 эрүүгийн хэргийг яллах дүгнэлт үйлдүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлж, одоогоор 38 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байна. Шинээр 1 хэрэгт эрүү үүсгэн шалгаж эхэллээ.