Албан хаагчид хуульчийн сургалтад хамрагдлаа

A- A A+
Албан хаагчид хуульчийн сургалтад хамрагдлаа

Авлигатай тэмцэх газрын албан хаагчид Монголын хуульчдын холбооноос зохион байгуулдаг  хуульчийн  үргэлжилсэн сургалтад 2017 оны 06 дугаар сарын 21-22-ны өдрүүдэд хамрагдлаа.

Сургагч-багш нар  “Захиргааны акт – Хууль зүйн үр дагавар”, “Үндсэн хуулийн аюулгүй байдал”, “Захиргааны ерөнхий хууль түүний хэрэгжилт – анхаарах асуудал”, “Зөрчлийн хууль” зэрэг сэдвээр  сургалт явуулж,  хуулийн хэрэгжилт, гарч буй хүндрэл бэрхшээлийн талаар болон цаашид хууль тогтоомжийг практикт хэрхэн оновчтой, зөв хэрэгжүүлэх талаар харилцан санал солилцсон байна.