ГЭМТ ХЭРГИЙН ШИНЖТЭЙ 32 ГОМДОЛ, МЭДЭЭЛЛИЙГ ШАЛГАВ

A- A A+
ГЭМТ ХЭРГИЙН ШИНЖТЭЙ 32 ГОМДОЛ, МЭДЭЭЛЛИЙГ ШАЛГАВ

Авлигатай тэмцэх газраас 2017 оны 06 дугаар сарын 19-23-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 3 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 32 гомдол мэдээллийг шалгав. Үүнээс 6 гомдол, мэдээллийг эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах, 3 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн байна. Ажиллагаанд одоогоор 29 гомдол, мэдээлэл шалгагдаж байна.

Өнгөрсөн долоо хоногт эрүүгийн 47 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас 2 хэргийг яллах дүгнэлт үйлдүүлэх, 2 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн бол одоогоор 43 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байна.