Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нь 2020 оны 5 дугаар сарын 18-22-ны өдрүүдэд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 78 гомдол, мэдээллийг шалгав.
Өнгөрсөн долоо хоногт 26 гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэсэн бөгөөд эдгээрээс 3 нь зөрчилтэй тогтоогдож, 11 гомдлыг зөрчилгүй гэж шийдвэрлэлээ. Түүнчлэн харьяаллын дагуу 8 гомдлыг шилжүүлж, 2 гомдолд хариу өгч буцаасан байна. Одоогоор 52 гомдол шалгагдаж байна.