Зөв Дадал 20 - Good Habits 20 | Реппер Big Gee

A- A A+
Зөв Дадал 20 - Good Habits 20 | Реппер Big Gee

Авлигатай тэмцэх газраас “Зөв зөвд шударга зөв” соён гэгээрүүлэх аяны хүрээнд “Good Habits 20 буюу Зөв дадал 20” дижитал чуулганыг 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдөр амжилттай зохион байгууллаа.

Тус чуулганаар илтгэгчид өөрсдийн амьдралдаа тохиолдсон явдал, бодит жишээ, түүнийг даван туулсан арга туршлага, өөрийн зөв дадлыг ажил, амьдралдаа хэрхэн мөрдлөг болгосон тухайгаа залууст хүргэсэн юм. 

Рэппэр Big Gee “Аливаа ажлыг эхлүүлсэн бол заавал дуусгах хэрэгтэй, амласан бол заавал хүрэх хэрэгтэй, алдсан бол аль болох дахин давтахгүй байхыг хичээх хэрэгтэй. Хүнд муу юм хийхгүй, худлаа хэлэхгүй байхад суралцчихвал тэр хамгийн зөв дадал болно” гэдгийг залууст уриалав.

Подкастыг ЭНД ДАРЖ сонсоно уу.