Төрийн байгууллагуудын цахим хуудсанд хийсэн үнэлгээ

A- A A+
Төрийн байгууллагуудын цахим хуудсанд хийсэн үнэлгээ

Төрийн үйл ажиллагааны ил тод, нээлттэй, шударга, шуурхай, хариуцлагатай, ёс зүйтэй, ажил хэрэгч байдлыг хангахад мэдээллийн ил тод байдал чухал ач холбогдолтой билээ.

Монгол Улс төрөөс хэрэгжүүлж буй үйл ажиллагаа, хүний нөөцийн бодлого хэрэгжилт, төсөв санхүү, худалдан авах ажиллагааны талаарх мэдээллийг олон нийтэд ил тод нээлттэй болгох бодлогыг Авлигын эсрэг хууль, Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хууль, Шилэн дансны тухай хууль, Төсвийн тухай хууль, Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр, Монгол Улсын Их Хурлын 2020 оны 52 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар батлагдсан “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичиг зэргээр хуульчлан зохицуулсан.

Авлигатай тэмцэх газрын зүгээс хуулиар хүлээсэн үүргийн хүрээнд хуулийн хэрэгжилтийг хангах, хөндлөнгийн хяналт тавих, төрийн үйлчилгээний хүнд суртлыг багасгах, ёс зүйтэй, хариуцлагатай төрийн албыг төлөвшүүлэх зорилгоор “Төрийн байгууллагын албан ёсны цахим хуудсыг үнэлэх аргачлал"-ыг шинэчлэн боловсруулан төрийн байгууллагуудын албан ёсны цахим хуудсанд 2020, 2021 онд үнэлгээ хийсэн.

 

Төрийн байгууллагын албан ёсны цахим хуудсанд 2020 онд үнэлгээ хийсэн танилцуулга 

Төрийн байгууллагын албан ёсны цахим хуудсанд 2021 онд үнэлгээ хийсэн танилцуулга