Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсээс иргэдийн авлигын талаарх ойлголт, мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор авлигаас урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх сургалтыг үе шаттайгаар зохион байгуулж байна.
Энэ удаад Сүхбаатар дүүргийн 13, 14, 15, 16 дугаар хорооны иргэдэд “Авлигын шалтгаан нөхцөл, хор хөнөөл” сэдвийн хүрээнд тодорхой жишээ баримтад тулгуурлан, иргэдийн өдөр тутмын амьдралд нь тохиолдож болзошгүй авлигын эрсдэл, түүний хор уршгийн талаар болон түүнээс хэрхэн урьдчилан сэргийлж болох талаар хэлэлцүүлэх байдлаар сургалтыг явуулсан юм.
Иргэд сургалтад идэвхтэй оролцож, тодорхой сэдвээр харилцан ярилцаж, сонирхсон асуултад хариулт өглөө.