Төрийн байгууллагын шударга байдлын түвшинг үнэлэх 2012 оны судалгаа

A- A A+
Төрийн байгууллагын шударга байдлын түвшинг үнэлэх 2012 оны судалгаа
Авлигатай тэмцэх газар нь Авлигын эсрэг хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.7-д заасны дагуу “төрийн үйлчилгээ авсан иргэд, байгууллагын судалгаанд тулгуурлан төрийн байгууллагын шударга байдлын түвшинд 2 жил тутамд үнэлгээ гаргаж, олон нийтэд мэдээлэх” чиг үүргийг хэрэгжүүлдэг. Энэ ажлын хүрээнд Авлигатай тэмцэх газрын Судалгаа шинжилгээний алба 2012 оны судалгааг явуулж, үр дүнг олон нийтэд танилцуулах уулзалт ярилцлагыг 2013 оны 1 дүгээр сарын 21-ний өдөр зохион байгууллаа.

Уг судалгаагаар төрийн үйлчилгээг иргэд, үйлчлүүлэгчид хүргэдэг эрүүл мэнд, боловсрол, хөдөлмөр, халамж зэрэг 10 салбар байгууллагын шударга байдлын түвшинг үнэлж, дүгнэсэн юм. Төрийн байгууллагын шударга байдлын түвшний үнэлгээ 2012 оны байдлаар дунджаар 3.38 (1-5 хүртэлх үнэлгээгээр) буюу 2010 оны судалгааны үр дүнгээс 0.61 пунктээр өссөн байна. Энэ нь сүүлийн хоёр жилд төрийн байгууллагын шударга байдлын түвшин дээшилснийг илэрхийлж байгаа үзүүлэлт юм.

Үр дүнг танилцуулах уулзалтад судалгаанд хамрагдсан төрийн байгууллагын төлөөлөл оролцлоо.
 

Төрийн байгууллагын шударга байдлын түвшинг үнэлэх 2012 оны судалгааны тайланг ЭНД ДАРЖ үзнэ үү!