Дэлхий нийтийн авлигын хэмжүүр 2010 судалгаа

A- A A+
Дэлхий нийтийн авлигын хэмжүүр 2010 судалгаа

Транспарэнси интернэшнл байгууллагын Дэлхийн нийтийн авлигын хэмжүүр судалгаа нь /цаашид хэмжүүр 2010 гэнэ/ улс хооронд авлигын тохиолдлын талаарх олон нийтийн үзэл бодлыг судалж харьцуулсан хамгийн том судалгаа юм. 2003 оноос хойш Хэмжүүр 2010 судалгаанд 86 орны 91500 хүн оролцсон нь хамгийн өргөн хүрээтэй судалгаа боллоо. Улс орны авлигын түвшин, засгийн газруудын авлигатай тэмцэх чиглэлээр гаргаж буй хүчин чармайлтын талаарх тухайн улсын иргэдийн үзэл бодлыг Хэмжүүр 2010 шинжлэн судлав. Түүнчлэн, Хэмжүүр 2010 судалгаа нь хээл хахуулийн давтамж, өнгөрсөн жилд хээл хахууль өгсөн шалтгаан, авлигын тохиолдлыг мэдээлэх хандлага зэргийг тогтоохыг оролдсон.

Хэмжүүр нь Транспарэнси интернэшнл байгууллагын Авлигын төсөөллийн индекс1 болон Хээл хахууль төлөгчийн индекс2 зэрэгт төлөөлсөн бизнес эрхлэгч хүмүүс, олон улсын шинжээч нарын үзэл бодлыг хэрхэн гол гол байгууллагууд авлигад автсан талаархи олон нийтийн ойлголтоор баяжуулсан юм. Хэмжүүр 2010 судалгаанд хамрагдсан улсын иргэд авлигатай тэмцэхэд хэнд илүү итгэл өгч байгааг онцолж авч үзсэн. Хэмжүүр дэх асуултууд жилээс жилд өөрчлөгдөж байгаа. Үүний үр дүнд хоѐр болон түүнээс дээш удаагийн судалгааны асуултуудын цаг хугацааны харьцуулалтын боломж хязгаарлагдмал юм. Цаг хугацааны ерөнхий хандлагыг Хэмжүүр 2010 судалгааны хувьд энэ жилийн дүгнэлтүүдийг урьдах судалгаануудтай харьцуулах боломжтой. Ямартаа ч хүснэгт болон графикуудад өгөгдсөн харьцуулсан онууд цаг хугацааны өөрчлөлтийн шинжилгээг харуулна. Авлига нь дэлхий дахины хүн болгоны амьдралд хэрхэн нөлөөлж буй тухай ойлголт нь авлигатай тэмцэхэд шийдвэрлэх үүрэгтэй гэж Транспарэнси интернэшнл байгууллага үздэг. Учир нь иргэд дэлхийн хаана байгаагаас үл хамааран шууд болон шууд бусаар авлигын үр дагаврыг өөр дээрээ амсдаг. Транспарэнси интернэшнл байгууллага олон нийтийг авлигыг таслан зогсооход идэвхтэй үүрэг гүйцэтгэх, засаглалыг сайжруулахыг уриалдаг. Энэ жилийн судалгаагаар Хэмжүүр нь анх удаа олон нийтийн авлигатай тэмцэх хүсэл эрмэлзэлийг гаргаж ирэх оролдлого хийсэн.

Энэ удаагийн долоо дахь судалгаагаар Хэмжүүр нь зарим улсад3 хэрхэн хүмүүс авлигыг төсөөлдөг, хээл хахуультай тулгарахаар хэрхдэг талаар цаг хугацааны явцын өөрчлөлтийг судлах онцгой боломжийг олгож байна.

ДЭЛХИЙ НИЙТИЙН АВЛИГЫН ХЭМЖҮҮР 2010 СУДАЛГАА