Зөвлөмж

A- A A+
Зөвлөмж

Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэг зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх зорилгоор дор дурдсан зүйлийг анхаарч ажиллахыг Төр, захиргааны байгууллага, албан тушаалтнуудад зөвлөж байна:

  • Төрийн байгууллагын байрлаж байгаа байранд түүний үйлчилгээг эрхлэх үйл ажиллагааны жагсаалтыг гаргаж олон нийтэд ил тод болгох;
  • Энэхүү үйлчилгээг эрхлэх аж ахуйн нэгж, байгууллагыг хууль тогтоомжийн дагуу нээлттэй сонгон шалгаруулж дүнг олон нийтэд мэдээлэх;
  • Сонгон шалгаруулалтад тэнцсэн аж ахуйн нэгж, байгууллагын үйлчилгээний ажилтан, албан хаагчид байрлаж ажиллах;
  • Үйлчилгээ эрхэлж буй аж ахуйн нэгж, байгууллагууд нь иргэд, байгууллагад хүнд сурталгүй, соёлтой үйлчлэх, тухайн үйлчилгээтэй холбоотой гомдол, хүсэлтийг шуурхай шийдвэрлэх боломжоор хангаж ажиллах.