Дархан-Уул, Орхон аймагт ажиллав

A- A A+
Дархан-Уул, Орхон аймагт ажиллав

Авлигатай тэмцэх газрын албан хаагчид Дархан-Уул, Орхон аймагт томилолтоор ажиллаж, төрийн болон орон нутгийн өмчит байгууллагын нийт 800 ажилтан, албан хаагчид авлигын эсрэг хууль тогтоомжид орсон нэмэлт, өөрчлөлтийн талаар мэдээлж, хувийн ашиг сонирхол болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг бүрдүүлэх, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, мэдээллийн ил тод байдлыг хангах чиглэлээр сургалт зохион байгууллаа. 

Нийтийн албан тушаалтнууд хуулийн дагуу жил бүрийн 2 дугаар сарын 15-ны дотор хувийн ашиг сонирхол болон хөрөнгө, орлогын мэдүүлгээ шинэчлэн гаргаж бүртгүүлэхтэй холбогдуулан Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны 2012 оны 5 дугаар тогтоолд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн талаар мэдээлэл хийж, сонирхсон асуултуудад нь дэлгэрэнгүй хариулт өгөв.