Нийслэлийн Багахангай дүүрэгт авлигаас урьдчилан сэргийлэх чиглэлээр ажиллав

A- A A+
Нийслэлийн Багахангай дүүрэгт авлигаас урьдчилан сэргийлэх чиглэлээр ажиллав

Авлигатай тэмцэх газрын ажлын хэсэг нийслэлийн Багахангай дүүргийн авлигын эсрэг үйл ажиллагааны үр дүнг дээшлүүлэх зорилгоор авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилттэй танилцав. 

Ажлын хэсэг авлигын эсрэг хууль тогтоомжоор төрийн байгууллага, албан тушаалтанд хүлээлгэсэн нийтлэг үүрэг, тэдгээрт тавигдах хориглолт, хязгаарлалт зохих түвшинд байгаа эсэхийг дүүргийн удирдлагуудаас гаргасан тушаал, шийдвэрүүдтэй танилцаж үнэлэлт, дүгнэлт өгөх бөгөөд цаашид авлигаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг сайжруулахад чиглэсэн дэмжлэг туслалцаа үзүүлж, мэргэжил арга зүйн удирдлагаар хангах юм. 

Түүнчлэн хяналт шалгалтын ажлын хүрээнд тус дүүргийн төрийн байгууллагуудын удирдлагаас гаргасан тушаал, шийдвэртэй танилцаж, мэдүүлгийн бүрдүүлэлтийн хяналт шалгалтын үйл ажиллагаанд шаардлагатай баримт, материал болон төрийн албан хаагчдын 2013, 2014 оны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг нягтлан шалгав. Мөн нийтийн албанд шинээр томилогдсон албан тушаалтнуудын хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг болон ашиг сонирхлын зөрчлийн асуудлаар мэдэгдэл, тайлбар гаргасан эсэхийг хянахын зэрэгцээ эрх бүхий албан тушаалтны үйл ажиллагаатай танилцаж, хуулийн хэрэгжилтийг хангуулахаар ажиллалаа. 

Авлигатай тэмцэх газрын ажлын хэсэг энэ долоо хоногт нийслэлийн Багануур дүүрэгт авлигаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг хэрэгжүүлнэ.