Үндэслэл: Төрийн үйлчилгээний хүнд суртлыг багасгах, төрийн үйлчилгээний ил тод, нээлттэй байдлыг хангах, ёс зүйтэй төрийн албыг төлөвшүүлэх, хуулиар хүлээсэн үүргээ үр дүнтэй хэрэгжүүлэх, хэрэгжилтийг хангуулах, албан хаагчдын шударга байдлын түвшинг нэмэгдүүлэх, авлигатай тэмцэх хүсэл эрмэлзлэл, санал санаачилга, хүчин чармайлтыг дэмжих, үлгэр жишээ, тэргүүн туршлагыг илрүүлэх, түгээн дэлгэрүүлэх, төрийн байгууллага хоорондын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, үр дүнг нь үнэлэх, энэхүү үйл ажиллагаанд иргэний нийгмийн байгууллагыг татан оролцуулах зорилгоор Авлигатай тэмцэх газраас “Төрийн байгууллагаас авлигын эсрэг явуулж буй үйл ажиллагааг үнэлэх аргачлал”-ыг боловсруулсан юм. Энэхүү аргачлалын дагуу нээлттэй сонгон шалгаруулалтын үндсэн дээр шалгарсан “Шинжээчдийн баг” 2013 онд 120, 2014 онд 124 байгууллагад үнэлгээ хийж, үр дүнг олон нийтэд танилцуулсан билээ.
Аргачлал ёсоор дээрх үнэлгээ жил бүр хийгдэх бөгөөд 2015 оны үнэлгээг хийх “Шинжээчдийн баг”-ийг шалгаруулахаар ажиллаж байна.
Зорилго: Төрийн байгууллагуудын авлигын эсрэг үйл ажиллагааны гүйцэтгэлийн тайлан, нотлох баримтад үнэлгээ хийх, дүгнэлт, тайлан бэлтгэх.
Хамрах хүрээ: Үнэлгээнд дараахь байгууллагууд хамрагдана:
Ажлын даалгавар: Шинжээчдийн баг нь дараахь үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:
Үнэлгээ хийх явцад Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн холбогдох ажилтнуудтай нягт хамтран ажиллах бөгөөд үйл ажиллагаагаа тус хэлтсийн даргад тайлагнаж ажиллана.
Даалгавар гүйцэтгэх хугацаа: 2015.11.15-2015.12.05 /хуанлийн 21 хоног/
Тавигдах шаардлага: Дээрх даалгаврыг гүйцэтгэх “Шинжээчдийн баг” нь дараахь шаардлагыг хангасан байна:
Ирүүлэх материал: “Шинжээчдийн баг” нь дараахь материалыг бүрдүүлэн 2015 оны 10 дүгээр сарын 15-ны өдрийн 18.00 цаг хүртэлх хугацаанд багтаан Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтэст хаяглан ирүүлнэ:
Зохион байгуулалт: Үнэлгээнд хамрагдах байгууллагуудыг дараахь байдлаар хуваарилан багцлах бөгөөд сонгон шалгаруулалтад оролцогч нь I, II, III, IY багц ажлыг хэрхэн гүйцэтгэх талаар ирүүлэх материалд дурдсан байна. Нэг баг зөвхөн 1 багц ажил, үйлчилгээг гүйцэтгэнэ. Үүнд:
Авлигатай тэмцэх газраас ирүүлсэн материалд үндэслэн сонгон шалгаруулалт хийх бөгөөд шалгарсан багуудтай гэрээ байгуулж ажиллана.
Холбогдох утас: Авлигатай тэмцэх газар, Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтэс, 70112465