УИХ-ын дарга АТГ-ын хэлтсийн дарга нарыг дуудаж уулзлаа /2011.03.24/

A- A A+
УИХ-ын дарга АТГ-ын хэлтсийн дарга нарыг дуудаж уулзлаа /2011.03.24/
УИХ-ын дарга Д.Дэмбэрэл өчигдөр үдээс хойш АТГ-ын хэлтсийн дарга нарыг хүсэлтийнх нь дагуу дуудаж уулзлаа. Тэрээр АТГ-ын Тамгын хэлтсийн дарга Г.Бадарч, Мөрдөн шалгах хэлтсийн дарга А.Эрдэнэбат, Хяналт шалгалт дүн шинжилгээний хэлтсийн дарга Ж.Батсайхан, Урьдчилан сэргийлэх соён гэгээрүүлэх хэлтсийн дарга Д.Дуламсүрэн нартай өчигдөр уулзахдаа ажлаа цалгардуулахгүй, хэвийн явуулах, байгууллагын өдөр тутмын үйл ажиллагааг хэвийн явуулах чиг үүрэгтэй Тамгын хэлтэс дээрээ үйл ажиллагаагаа төвлөрүүлж байх үүрэг, чиглэл өглөө. Мөн томоохон асуудлыг зөвлөлийн хурлаараа хэлэлцэж, шийдвэр гаргаж байх, байгууллага үйл ажиллагаагаа явуулахдаа баримталж ирсэн журам, зарчимаараа ажиллахыг захиж хэлсэн юм.