Авлигаас урьдчилан сэргийлэх сэдвээр сургалт зохион байгуулав /2012.01.24/

A- A A+
Авлигаас урьдчилан сэргийлэх сэдвээр сургалт зохион байгуулав /2012.01.24/
Авлигатай тэмцэх газар нийслэл хотноо цуглаад байгаа төв, орон нутгийн Онцгой байдлын анги, байгууллагын удирдах ажилтны сургалт-семинар, зөвлөгөөнд оролцож, “Байгууллагын түвшинд авлигаас урьдчилан сэргийлэх арга зам” сэдвээр сургалт зохион байгуулав.



Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтэс нь Авлигын эсрэг хуульд заасны дагуу авлигын нийгмийн хор аюулыг олон нийтэд ухуулан сурталчлах, авлигатай тэмцэх арга барилд төрийн албан хаагчдыг сургах, авлигаас урьдчилан сэргийлэх, төрийн үйлчилгээний ил тод байдлыг хангах чиглэлээр холбогдох арга зүйн туслалцаа үзүүлэх зэрэг ажлыг улс орны хэмжээнд тасралтгүй зохион байгуулах үүрэгтэй юм.

Энэхүү чиг үүргийнхээ дагуу Нийслэлийн Цагдаагийн газрын Албадан саатуулах, баривчлах төв, Цагдаагийн ерөнхий газрын Цагдаа, олон нийтийн сургалт, соёлын төвийн болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа хорих 409 дүгээр ангийн албан хаагчдад “Авлигын мөн чанар, шалтгаан, хор хөнөөл” сэдвээр сургалт зохион байгууллаа.