Хөрөнгө, орлогын мэдүүлгийн бүрдүүлэлтийн ажлын явц, байдлын мэдээ /2012.02.14/

A- A A+
Хөрөнгө, орлогын мэдүүлгийн бүрдүүлэлтийн ажлын явц, байдлын мэдээ /2012.02.14/
Хөрөнгө, орлогын мэдүүлгийн бүрдүүлэлтийн ажлын хүрээнд Авлигатай тэмцэх газарт 270 орчим албан тушаалтан 2011 оны хөрөнгө, орлогын мэдүүлгээ бүртгүүлэхээс 231 албан тушаалтан мэдүүлгээ бүртгүүлсэн нь тус газарт мэдүүлгээ бүртгүүлдэг нийт албан тушаалтны 85.2 хувь байна.

Авлигатай тэмцэх газарт хөрөнгө, орлогын мэдүүлгийн тайлан, мэдээг нэгтгэж ирүүлдэг төрийн болон нутгийн захиргааны төв байгууллагууд албан тушаалтнуудынхаа хөрөнгө, орлогын мэдүүлгийг бүртгэж, хүлээн авсан байдлыг авч үзвэл, нийт 121 байгууллагын хэмжээнд хөрөнгө, орлогын мэдүүлгийн бүрдүүлэлт дунджаар 91 хувьтай байна.

Дорноговь, Дундговь аймгийн ЗДТГ, Усны газар зэрэг 12 байгууллага хөрөнгө, орлогын мэдүүлгийн ХОМ-1, ХОМ-2 тайланг гаргаж Авлигатай тэмцэх газарт ирүүлсэн ба 45 байгууллага хөрөнгө, орлогын мэдүүлгийг 100 хувь, 111 байгууллага 70 дээш хувьтай бүртгэж, хүлээж авсан байна.