Гэмт хэрэг, гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэл гэж юу вэ?

A- A A+
Гэмт хэрэг, гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэл гэж юу вэ?
Эрүүгийн хуулиар эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл эс үйлдэхүйг гэмт хэрэг гэнэ.

Гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээллийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 170 дугаар зүйлд тодорхойлж өгсөн байдаг. Гэмт хэрэг үйлдсэнийг баттай мэдсэн буюу гэмт хэрэг үйлдэхээр бэлтгэж, завдаж байгаа тухай мэдээллийг гэмт хэргийн шинжтэй мэдээлэл юм. Гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээллийг мөрдөн шалгах эрх бүхий байгууллагад иргэд амаар, бичгээр гаргаж өгч болно. Бичгээр гаргахад холбогдох баримт материалыг хавсаргаж болно.