Иргэн, аж ахуйннэгжээс ирүүлсэн гомдол, мэдээллийн мөрөөр АТГ ямар ажил хийдэг вэ?

A- A A+
Иргэн, аж ахуйннэгжээс ирүүлсэн гомдол, мэдээллийн мөрөөр АТГ ямар ажил хийдэг вэ?
Авлигатай тэмцэх газар нь өргөдөл, гомдол, мэдээллийг холбогдох хууль тогтоомжийн дагуу шалгаж шийдвэрлэнэ.
Иргэд, байгууллага, аж ахуйн нэгжээс ирүүлсэн гэмт хэргийн шинжтэй гомдол болон мэдээллийг хүлээн авч, хойшлуулшгүй ажиллагаа явуулдаг.

Төрийн байгууллага, төрийн албан хаагчийн ёс зүйгүй харилцаа, хүнд суртал гаргасан, чирэгдэл учруулсан тухай гомдол, мэдээллийн мөрөөр хяналт шалгалт явуулж, уг үйлдлийг дахин гаргуулахгүй байх, буруутай албан тушаалтанд хариуцлага тооцох, иргэнийг хохиролгүй болгох арга хэмжээг авч зохион байгуулах тухай мэдэгдлийг тухайн төрийн байгууллагын удирдлагад мэдэгддэг. Улмаар мэдэгдлийн мөрөөр авч хэрэгжүүлсэн ажилтай танилцаж, энэхүү үйл ажиллагааны үр дүнг гомдол, мэдээлэл гаргасан иргэн, аж ахуй нэгж болон олон нийтэд хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлэх зэрэг үйл ажиллагааг зохион байгуулж ажилладаг.