Гомдол, мэдээллийг хэрхэн хүлээж авах вэ?

A- A A+
Гомдол, мэдээллийг хэрхэн хүлээж авах вэ?
Авлигатай тэмцэх газар 24 цагийн турш иргэд, аж ахуйн нэгж, байгууллагаас гомдол, мэдээллийг хүлээн авна.

Иргэн, аж ахуйн нэгж байгууллага утсан харилцаа, факс, шуудан, цахим шуудан ашиглан мэдээллээ ирүүлж болно. Мөн биеэр ирж гомдол, мэдээллээ гаргаж болдог. Гомдол, мэдээллийг гаргагч аль болох биечлэн уулзаж гомдол, мэдээллээ гаргах нь тухайн гэмт хэргийн талаар бүрэн мэдээлэл өгөх, түүний дагуу хойшлуулшгүй ажиллагааг шуурхай явуулахад чухал ач холбогдолтой юм.

Гомдол мэдээллийг утсаар өгөх бол суурин утасны тарифаар төлбөр тооцогддог 1969, 311919 дугаарын утсанд холбогдоно уу.

Мөн АТГ-ын www.iaac.mn цахим хуудсанд нэвтэрч, гомдол мэдээлэл хүлээн авах хэсэгт гомдол, мэдээллээ үлдээж болно.

Гомдол мэдээллээ шуудангаар ирүүлэх бол Монгол улсын Авлигатай тэмцэх газар, Сүхбаатар дүүрэг, Сөүлийн гудамж 41, шуудангийн хайрцаг: 44 дүгээр салбар, 428 гэж хаяглан илгээгээрэй.

70112458 дугаарын факсаар ч мөн таны мэдээллийг хүлээж авна.