Би урт хугацааны чөлөө авч байгаа учраас хөрөнгө, орлогын мэдүүлгээ мэдүүлгээ мэдүүлэхгүй байж болох уу?

A- A A+
Би урт хугацааны чөлөө авч байгаа учраас хөрөнгө, орлогын мэдүүлгээ мэдүүлгээ мэдүүлэхгүй байж болох уу?
-Би 2010 оны 01 дүгээр сарын 08-ны өдрөөс жирэмсний амралтаа авч байгаа. Би урт хугацааны чөлөө авч байгаа учраас хөрөнгө, орлогын мэдүүлгээ мэдүүлэхгүй байж болох уу?
Хан уул дүүргийн иргэн Г.Эрдэнэчимэг

-Мэдүүлэх ёстой. Хөрөнгө, орлогын мэдүүлэг гаргаж өгөх хугацаа 2010 оны 01 сарын 01-нээс эхлэн тоологдож эхлээд байгаа. Иймд таньд хөрөнгө, орлогын мэдүүлгээ мэдүүлэх 8 хоногийн хугацаа байна. Тэгэхлээр хөрөнгө, орлогын мэдүүлгээ мэдүүлнэ. Мөн жирэмсний амралтаас гадна урт хугацаагаар сургалтад хамрагдах, эмчлүүлэх гэх мэтээр 2010 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш чөлөө авч байгаа албан тушаалтнууд хөрөнгө, орлогын мэдүүлгээ заавал мэдүүлнэ.


Авлигатай тэмцэх газар