Хөрөнгө, орлогоо хэдийд мэдүүлэх вэ?

A- A A+
Хөрөнгө, орлогоо хэдийд мэдүүлэх вэ?
Асуулт: Хөрөнгө, орлогын мэдүүлгээ ямар хугацаанд албан тушаалтнууд гаргаж өгөх вэ?
Чингэлтэй дүүргийн иргэн Ц.Батбаяр

Хариулт: Авлигын эсрэг хуулийн 10 дугаар зүйлийн 10.4 дэх хэсэгт заасны дагуу мэдүүлэг гаргагч нь хөрөнгө, орлогын мэдүүлгээ албан тушаалд томилогдсон буюу сонгогдсон өдрөөс хойш 30 хоногийн дотор, цаашид тухайн алба хааж байгаа хугацаандаа жил бүрийн 2 дугаар сарын 15-ны дотор шинэчилэн гаргаж өгөх үүрэгтэй. Үүний дагуу албан тушаалтнууд хөрөнгө, орлогын мэдүүлгээ 2010 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн 02 сарын 15-ны дотор хөрөнгө, орлогын мэдүүлгээ мэдүүлэх ёстой.



Асуулт: Би 2010 оны 01 дүгээр сарын 08-ны өдрөөс жирэмсний амралтаа авч байгаа. Би урт хугацааны чөлөө авч байгаа учраас хөрөнгө, орлогын мэдүүлгээ мэдүүлэхгүй байж болох уу?
Хан уул дүүргийн иргэн Г.Эрдэнэчимэг

Хариулт: Мэдүүлэх ёстой. Хөрөнгө, орлогын мэдүүлэг гаргаж өгөх хугацаа 2010 оны 01 сарын 01-нээс эхлэн тоологдож эхлээд байгаа. Иймд таньд хөрөнгө, орлогын мэдүүлгээ мэдүүлэх 8 хоногийн хугацаа байна. Тэгэхлээр хөрөнгө, орлогын мэдүүлгээ мэдүүлнэ. Мөн жирэмсний амралтаас гадна урт хугацаагаар сургалтад хамрагдах, эмчлүүлэх гэх мэтээр 2010 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш чөлөө авч байгаа албан тушаалтнууд хөрөнгө, орлогын мэдүүлгээ заавал мэдүүлнэ.


Авлигатай тэмцэх газар