Хөрөнгө, орлогын мэдүүлгийг хаана гаргаж өгөх вэ?

A- A A+
Хөрөнгө, орлогын мэдүүлгийг хаана гаргаж өгөх вэ?
Хөрөнгө, орлогын мэдүүлгийг хаана гаргаж өгөх вэ?
Баянгол дүүргийн иргэн Б.Энхбат

Хариулт: Авлигын эсрэг хуулийн 11 дүгээр зүйлд заасны дагуу албан тушаалтан хөрөнгө, орлогын мэдүүлгээ холбогдох байгууллага, албан тушаалтанд дараахь байдлаар гаргаж өгнө.
  • Төрийн өндөр албан тушаалтан болон төрийн өндөр албан тушаалтны зэрэг зиндаатай адилтгах албан тушаалтан Авлигатай тэмцэх газарт;
  • Сонгуулийн ерөнхий хороо Ерөнхийлөгчийн, сонгуулийн тойргийн хороо Улсын Их Хурлын, аймаг, нийслэл, сум, дүүргийн сонгуулийн хороо бүх шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд нэр дэвшигч Сонгуулийн ерөнхий хороонд;
  • Улсын дээд шүүхээс бусад бүх шатны шүүхийн шүүгч Шүүхийн ерөнхий зөвлөлд;
  • Засгийн газраас томилогддог албан тушаалтан Төрийн албаны зөвлөлд;
Бусад албан тушаалтаны хувьд түүнийг томилсон, эсвэл удирдах эрх бүхий албан тушаалтанд гаргаж өгдөг.