Хөрөнгө, орлогын мэдүүлэг хэрхэн гаргах талаар зөвлөгөө, мэдээллийг хаанаас авч болох вэ?

A- A A+
Хөрөнгө, орлогын мэдүүлэг хэрхэн гаргах талаар зөвлөгөө, мэдээллийг хаанаас авч болох вэ?
-Хөрөнгө, орлогын мэдүүлэг хэрхэн гаргах талаар зөвлөгөө, мэдээллийг хаанаас авч болох вэ?
Хан-Уул дүүргийн иргэн Б.Тамир

-Хөрөнгө, орлогын мэдүүлгийн маягтыг бөглөх дэлгэрэнгүй жишээ, зааварчилгааг Авлигатай тэмцэх газрын www.iaac.mn вэб сайтаас үзэх боломжтой. Энд хөрөнгө, орлогын мэдүүлэг гаргагч нарт зориулсан гарын авлагыг байрлуулсан бий. Мөн Хөрөнгө, орлогын мэдүүлэг бөглөх маягтыг ч тус сайтаас татаж авах боломжтой юм.

-Хөрөнгө, орлогын мэдүүлгийн маягтыг хаанаас баталдаг юм бэ?
Чингэлтэй дүүргийн нийгмийн даатгалын хэлтсийн ажилтан

-Авлигын эсрэг хуулийн 10 дугаар зүйлийн 10.3 дахь хэсгийг үндэслэн Хөрөнгө, орлогын мэдүүлгийн маягт, түүнийг бүртгэх, хадгалах журмыг Монгол Улсын Их Хурлын 2007 оны 01 сарын 31 өдрийн тогтоолоор баталсан.
“Хөрөнгө, орлогын мэдүүлгийн маягт”-ыг 1 дүгээр, “Албан тушаалтны хөрөнгө, орлогын мэдүүлгийг бүртгэх, хадгалах журам”-ыг 2 дугаар хавсралтаар тус тус баталсан байдаг.


Авлигатай тэмцэх газар