Танай байгууллагад гомдол, мэдээллийг яаж хүлээж авдаг вэ?

A- A A+
Танай байгууллагад гомдол, мэдээллийг яаж хүлээж авдаг вэ?
Асуулт: Танай байгууллагад гомдол, мэдээллийг яаж хүлээж авдаг вэ?

Хариулт: Манай байгууллагын Мөрдөн шалгах хэлтсийн Гомдол, мэдээлэл, тоо бүртгэлийн нэг ажилтан ажлын цагаар биечлэн болон утсаар /18001969, 311919/, шуудангаар, бичгээр, амаар ,интернэтээр тус тус хүлээн авах ба ажлын бус цагаар ирж байгаа гомдол , мэдээлэлд / 18001969 дугаарын утас нь автомат хариулагчтай / интернэтээр ирүүлсэн гомдлыг маргааш нь хүлээн авч холбогдох хууль зүйн зөвлөгөөг өгч ажиллаж байна.

Асуулт: Танай байгууллагад гомдол, мэдээлэл өгвөл миний нэрийг нууцлах уу?

Хариулт: Та хэрвээ хүсвэл нэрээ нууцлан өгч болно. Гэхдээ таны өгсөн мэдээллийн дагуу бид таньд ямар нэгэн байдлаар эргэж хариу мэдэгдэх ёстой.

Асуулт: Танай байгууллага ямар ямар гэмт хэргийг болон гомдол, мэдээллийг шалгадаг вэ?

Хариулт: Эрүүгийн байцаан шийтгэх Хуулийн 27 дугаар зүйлд заасан 9-н төрлийн гэмт хэрэгт хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагааг явуулдаг. /Эрүүгийн хуулийн 263,264,265,266,268,269,270,2701.1,273/ Дээрх гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээллийг хүлээн авч шалгаж шийдвэрлэдэг.

2010 оны Улсын ерөнхий прокурорын 170 дугаар тушаалаар Цагдаагийн байгууллагын ажилтан, хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүгч болон ЭБШХ-ийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт зааснаас бусад тагнуулын байгууллагын ажилтны дээрх гэмт хэргийг үйлдсэн эрүүгийн хэрэг болон гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээллийг Улсын ерөнхий прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах албанаас мөрдөн байцаалт явуулдаг.