Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээ, судалгаа, мэдээллийн үндэсний төвд ажиллаж байна

A- A A+
Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээ, судалгаа, мэдээллийн үндэсний төвд ажиллаж байна

Авлигатай тэмцэх газрын ажлын хэсэг ил тод, нээлттэй байдлыг хангахад чиглэсэн арга хэмжээ авч хэрэгжүүлэх, заавар зөвлөгөө өгөх, 2015 оны авлигын эсрэг үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд нь дэмжлэг үзүүлэх, арга зүйн удирдлагаар хангах зорилгоор Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээ, судалгаа, мэдээллийн үндэсний төвд ажиллаж байна. 

Ажлын хэсэг Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээ, судалгаа, мэдээллийн үндэсний төвийн удирдлагуудад төрийн болон төрийн өмчит байгууллагуудын авлигын эсрэг үйл ажиллагааны талаар танилцуулах, тус төвийн үйл ажиллагааны чиглэл, чиг үүргийг судлан танилцах, холбогдох мэдээлэл солилцох, “Төрийн байгууллагын авлигын эсрэг үйл ажиллагааг үнэлэх аргачлал”-д тусгасан шалгуур үзүүлэлтийг хангахад чиглэсэн зөвлөгөө өгөх, 2015 оны авлигын эсрэг үйл ажиллагааны төлөвлөгөөний хэрэгжилтийг хангах зохион байгуулалтын арга хэмжээ авахад дэмжлэг үзүүлэх, Авлигын эсрэг болон Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийг сурталчлах, сургалт зохион байгуулах, төвийн хэмжээнд мөрдөгдөж буй дүрэм журам, заавартай танилцах арга хэмжээг авч хэрэгжүүлж байна.