АТГ жилд 90 тэрбум төгрөгийн төсөвтэй гэдэг нь ташаа мэдээлэл

A- A A+
АТГ жилд 90 тэрбум төгрөгийн төсөвтэй гэдэг нь ташаа мэдээлэл

-Авлигатай тэмцэх газар жилд 90 тэрбум төгрөгийн төсөвтэй гэсэн мэдээлэл сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлэгдэх боллоо. Энэ үнэн үү?

-Энэ талаар Улсын Их Хурлын зарим нэр бүхий гишүүд ч олон нийтэд мэдээлж байна. Тэд Авлигатай тэмцэх газрын 2015 оны төсвийг хэлэлцэж, баталсан. Авлигатай тэмцэх газар жилд 90 тэрбум төгрөгийн төсөвтэй гэдэг нь ташаа мэдээлэл. 2015 онд Авлигатай тэмцэх газрын төсвийн хувьд урсгал зардалд 9,927.7 тэрбум төгрөг, хөрөнгө оруулалтад их засварын 300,0 сая төгрөг, нийт 10,227.7 тэрбум төгрөг зарцуулахаар батлагдсан. Шилэн дансны тухай хуулийн дагуу Авлигатай тэмцэх газар өөрийн албан ёсны цахим хуудсанд 2015 оны төсвийг байршуулсан байгаа. Энэ мэдээлэл нь үнэн бодит бөгөөд олон нийтэд ямагт нээлттэй байдаг. Та бүхэн дэлгэрэнгүй мэдээллийг https://www.iaac.mn/news/548#.VdF4tMp8M68 холбоосноос үзнэ үү. 

Авлигатай тэмцэх газрын 2015 оны төсөв

Д/д

Зардлын зүйл

Жилийн дүн 

1

Үндсэн цалин

3,880,895.7

2

Унаа хоолны хөнгөлөлт

133,293.6

3

Тэтгэврийн даатгал

256,706.2

4

Тэтгэмжийн даатгал

29,292.8

5

ҮОМШ-ний даатгал

36,617.2

6

Ажилгүйдлийн даатгал

7,323.6

7

Эрүүл мэндийн даатгал

82,272.5

8

Гэрэл, цахилгаан

44,935.4

9

Түлш, халаалт

48,125.0

10

Цэвэр, бохир ус

9,332.7

11

Бичиг хэрэг

48,000.0

12

Тээвэр, шатахуун

63,000.0

13

Шуудан, холбоо, интернэтийн төлбөр

80,000.0

14

Ном, хэвлэл

4,000.0

15

Хог хаягдал зайлуулах, хортон мэрэгчдийн устгал, ариутгал

1,600.0

16

Бага ҮнэТЭЗ 

40,000.0

17

Нормын хувцас, зөөлөн эдлэл

40,000.0

18

Багаж, техник, хэрэгсэл

8,000.0

19

Хөдөлмөр хамгааллын хэрэглэл

560.0

20

Урсгал засвар

72,000.0

21

Гадаад албан томилолт

62,595.8

22

Дотоод албан томилолт

69,848.9

23

Зочин тєлєєлєгч хүлээн авах

23,800.0

24

Бусдаар гүйцэтгүүлсэн ажил, үйлчилгээний төлбөр, хураамж

382,327.2

25

Даатгалын үйлчилгээ

20,337.0

26

Тээврийн хэрэгслийн татвар

2,500.0

27

Тээврийн хэрэгслийн оношлогоо

337.0

28

Мэдээллийн технологийн үйлчилгээ

20,000.0

29

Газрын төлбөр

1,700.0

30

Бараа үйлчилгээний бусад зардал

2,140.0

31

Хичээл үйлдвэрлэлийн дадлага хийх

104,600.0

32

Засгийн газрын гадаад шилжүүлэг

40,000.0

33

Тэтгэвэрт гарахад олгох нэг удаагийн мөнгөн тэтгэмж

120,000.0

34

Нэг удаагийн тэтгэмж, шагнал урамшуулал

76,872.1

35

Их засвар

300,000.0

 

НИЙТ ТӨСӨВ

10,227,734.3