Албан тушаалтны хувийн ашиг сонирхлыг хянах нь Авлигатай тэмцэх газрын хийх ажил

A- A A+
Албан тушаалтны хувийн ашиг сонирхлыг хянах нь Авлигатай тэмцэх газрын хийх ажил

-Авлигатай тэмцэх газар төрийн албаны томилгоонд оролцож байгаа нь Төрийн албаны зөвлөлийн хийх ажлыг шүүрч авлаа гэх шүүмжлэл гардаг. Үнэхээр ийм ажил үүргийн давхцал байна уу? 

-Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн этгээд тухайн ажлын байранд тавигдах болзол, шаардлагыг илт хангаагүй, зохих журмын дагуу сонгон шалгаруулалтад ороогүй байх, мөн гэр бүлийн болон хамаарал бүхий этгээдийнхээ шууд захирах, захирагдах ажлын байранд томилогдох нь Төрийн албаны тухай хууль тогтоомжид нийцэхгүй. 

Мөн төрийн жинхэнэ албаны нөөцөд бүртгэгдсэн, тухайн ажлын байрны шаардлагыг хангаж чадах өөр иргэн байсаар байхад шалгуур, шаардлага хангахгүй этгээдийг сонгон шалгаруулалтгүйгээр томилох нь нийтийн эрх ашигт харшилсан, зарим тохиолдолд улс төр, бизнесийн хэсэг бүлгийн нөлөөлөл оролцсон, ашиг сонирхлын зөрчилтэй шийдвэр болох тул Авлигатай тэмцэх газар нь хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянан үзэхдээ уг асуудлыг зайлшгүй харгалзан үздэг. Мөн Авлигатай тэмцэх газар нь Төрийн албаны зөвлөлтэй хамтран ажиллах санамж бичиг байгуулсан, төрийн алба, нийтийн албаны хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах чиглэлээр хамтран ажилладаг.

Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн дарга,
эрхэлсэн комиссар Ж.Батсайхан