АТГ-ын 1800-1969 дугаарын утсаар гомдол, мэдээлэл хүлээн авна

A- A A+
АТГ-ын 1800-1969 дугаарын утсаар гомдол, мэдээлэл хүлээн авна

АТГ-ын 1800-1969 дугаарын утсаар гомдол, мэдээлэл хүлээн авна

-Сургуулийн захирлын болон тэдний танил талаа ашиглан 2 өөр шийдвэр гаргаж байгаа талаар хаана хандах, яаж өргөдлөө өгөх вэ?

АТГ-ын албан ёсны фэйсбүүк хуудсаар ирүүлсэн асуулт

-Сургуулийн захирал өөрийн хамаарал бүхий этгээд, мөн бусад нэгдмэл сонирхолтой этгээдэд хууль бусаар давуу байдал олгох, бусдын эрхийг хязгаарлах, албан тушаалынхаа байдлыг ашиглан эд хөрөнгө олж авах, төсвийн болон хандивын хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах зэрэг Авлигын эсрэг хуульд заасан авлигын зөрчил, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулиар албан тушаалтанд тавигдсан хориглолт, хязгаарлалтыг зөрчсөнтэй холбоотой аливаа шийдвэр гаргасан гэж үзвэл Авлигатай тэмцэх газарт хандаж өргөдөл, гомдол гаргана. 

Хамаарал бүхий этгээд гэдэгт өөрийн эцэг, эх, төрсөн ах, эгч, дүү, гэр бүлийн гишүүн, хамтран амьдрагч, эхнэр /нөхөр/-ийн эцэг, эх, төрсөн ах, эгч, дүүг ойлгоно. Харин нэгдмэл сонирхолтой этгээд гэдэгт нийтийн албан тушаалтантай ашгийн төлөө үйл ажиллагаагаар холбоотой компани, нөхөрлөл, хувиараа эрхлэх аж ахуй зэрэг аж ахуй, худалдаа, зээл, санхүүгийн бүх төрлийн байгууллагын үйл ажиллагааг хамааруулан авч үзнэ.

Тус газар нь өргөдөл, гомдлыг Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу бичгээр, цахим сүлжээгээр, утсаар, шуудангаар, факсаар хүлээн авна.

Авлигатай тэмцэх газрын гомдол, мэдээлэл хүлээн авах утас: 311919, 1800-1969 /энгийн утасны тарифаар/

Цахим шуудан: contact@iaac.mn