Шинэ ажилд томилогдсоноос хойш 30 хоногийн дотор мэдүүлгээ бүртгүүлэх үүрэгтэй

A- A A+
Шинэ ажилд томилогдсоноос хойш 30 хоногийн дотор мэдүүлгээ бүртгүүлэх үүрэгтэй

-Би 2016 оны 1 дүгээр сарын 21-ний өдөр ажилд орсон юм. Шинэ он гаргаад ажилд орсон болохоор өнгөрсөн жилийн хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлэг гаргаж өгөх шаардлагатай юу?
Авлигатай тэмцэх газрын фэйсбүүк хуудсаар ирүүлсэн асуулт

-Та хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлэг гаргах үүрэгтэй албан тушаалд томилогдсон бол Авлигын эсрэг хуулийн 10 дугаар сарын 10.3, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3-т заасны дагуу уг албан тушаалд томилогдсоноос хойш 30 хоногийн дотор 2015 оны мэдүүлгээ гаргаж өгөх үүрэгтэй. 

Авлигатай тэмцэх газрын Мэдүүлгийн бүрдүүлэлт, дүн шинжилгээний алба