ЭБАТ-ы нэмэгдлийг удирдлага нь шийдвэрлэнэ

A- A A+
ЭБАТ-ы нэмэгдлийг удирдлага нь шийдвэрлэнэ

-Төрийн албан хаагч буюу эрх бүхий албан тушаалтан хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийн 40 хүртэлх хувийг сар бүр авах эрхтэй юу, эсвэл жилд нэг удаа авах уу? 

Авлигатай тэмцэх газрын фэйсбүүк хуудсаар ирүүлсэн асуулт

-УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны 2012 оны 5 дугаар тогтоолын нэгдүгээр хавсралтаар батлагдсан “Албан тушаалтны хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг бүртгэх, хянах, хадгалах журам”-ын 3.1-д “Нийтийн албаны удирдлага нь... албан тушаалынх нь цалингийн 40 хүртэл хувьтай тэнцэх хэмжээний нэмэгэл урамшуулал олгох...” гэж заасан. Өөрөөр хэлбэл, уг нэмэгдлийг ямар хугацаанд хэдэн хувиар олгохыг тухайн байгууллагын эрх бүхий удирдлагаас шийдвэрлэнэ. 

Авлигатай тэмцэх газрын Мэдүүлгийн бүрдүүлэлт, дүн шинжилгээний алба