Гэмт хэрэг үйлдэхээр бэлтгэж, завдаж байгаа тухай гомдол мэдээлэлд заавал нотлох баримт шаардлагагүй

A- A A+
Гэмт хэрэг үйлдэхээр бэлтгэж, завдаж байгаа тухай гомдол мэдээлэлд заавал нотлох баримт шаардлагагүй

-Авлигатай тэмцэх газар авлигын тухай мэдээлэлд заавал нотолгоо баримт шаарддаг уу? Мөн улс дамнасан хэрэг шалгадаг уу? 

Авлигатай тэмцэх газрын фэйсбүүк хуудсаар ирүүлсэн асуулт

-Гэмт хэрэг үйлдсэн буюу үйлдэхээр бэлтгэж, завдаж байгаа тухай гомдол, мэдээллийг хүлээн авахдаа заавал нотлох баримт гомдолд хавсаргахыг шаардахгүй. Гэмт үйлдлийг нотлох баримт сэлт байгаа бол өргөдлийн хамт ирүүлэх нь хэргийг шалгаж шийдвэрлэхэд ач холбогдолтой болно. 
Улс дамнасан гэмт хэрэг гэдгийг ямар байдлаар ойлгож Та асуултаа тавьж байна вэ. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 3 дугаар зүйлд эрүүгийн байцаан шийтгэх хуулийг хэрэглэх хэмжээ, хязгаарыг зааж өгсөн байдаг бөгөөд үүний дагуу албан тушаалын гэмт хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж болно. 

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс